Yндсэн төрлүүдАгаарын зураг 1 жил 5 сарын өмнө
 |
|
Францын гэрэл зурагчин Гаспар Феликс Турнашон нь анх удаа газар нутгын зургийг өндөр дээрээс авсанаар Агаарын Зураг хэмээх шинэ төрөл гарсан гэдэг. Тэрээр 1855 онд агаарын бөмбөлөг дээрээс зургаа маш өндөр нарийвчлалтайгаар авж хүмүүст газар нутгыг өөр өнцөгөөс харуулж эхэлжээ. Түүний үе залгамчлагч Германы оптикийн мэргэжилтэн Эрнст Вандерслеб өөрийн ажиллаж байсан үйлдвэрийн хүчтэй дурангуудаар 100 - 2000 метр өндрөөс зургаа авч ажиглалтаа хийдэг байв. Вандерслеб нь хот суурин, жижиг тосгод, дундад зууны үеийн ордонууд болон байгалийн үзэгдлүүд, газар тариалангийн гэх мэтчилэн олон сайхан зургуудыг авч бидэнд үлдээжээ. Эдгээр зургуудаас Дэлхийн нэгдүгээр дайны өмнө бөмбөгдөлтөнд өртөөгүй Герман улс ямар байсныг харж болно.
|
 Алдартан 1 жил 5 сарын өмнө
 |
|
Энэ төрлийн түүх XIX зууны дунд үе буюу дагеротип (daguerreotype) зурагтай хамт үүссэн гэж хэлж болно. Дөнгөж хөрөг зурагтайгаа танилцаж байсан хүмүүс өөрийн зургаас 10 дахин үнэтэй оддын зургыг илүүд сонирхон худалдаж авч байсан нь тэр үеийн гэрэл зургын урлангуудыг аль болох алдартнуудын зураг авч орлогынхоо их үүсвэр болгоход хүргэжээ. Үүнийг дагаад алдартнууд ч гэсэн зурагын авах эрхийг үнэтэй өгч байсан. Жишээ нь Английн зохиолч Чарльз Диккенс 1867 онд Америкт аялж байхдаа зургыг нь авахыг хүссэн зурагчнаас төлбөр нэхэж байсан гэдэг.
|
 Амьтан 1 жил 5 сарын өмнө
 |
|
Удахгүй
|
 Архитектур 1 жил 5 сарын өмнө
 |
|
Архитектур - энэ бол өнгөрсөн түүх хөгжих замдаа
орхиж байгаа мөр. Барилга байгууламж нь бидний өдөр тутмын амьдралын
фон болж гэрэл зураг авах хамгийн гол байнуудын нэг болж байдаг.
Архитектурын стиль болон өнгөрсөн үеийг харуулах бүхий л чанар нь фото
мастер хүний өөрийн бодол санаагаа тухайн газрын өөр өөр өнцгийг
үзүүлэх талбар болдог. Бүр анх гэрэл зураг үүсэхээс эхлэн гэрэл
зурагчид олон орон, газар нутгуудаар явж зургаа авснаар одоо цагт
нилээдгүй олон авьяслаг хүмүүсийг энэ төрөлд татсан. Тэд энэ төрлийн
цаашдын хөгжлийг маш сайн авч яваа.
|
 Эвлүүлэг буюу Коллаж 1 жил 5 сарын өмнө
 |
|
Удахгүй
|
 Хүүхдүүд 1 жил 6 сарын өмнө
 |
|
Удахгүй |
 Сансар 1 жил 6 сарын өмнө
 Макро 1 жил 6 сарын өмнө
 |
|
Удахгүй |
 Загвар 1 жил 6 сарын өмнө
 Натюрморт 1 жил 6 сарын өмнө
 |
|
Удахгүй |
 Папарацци 1 жил 6 сарын өмнө
 |
|
Папарацци - Гэрэл зурагчдын дундах хамгийн аюултай, их яригддаг
мэргэжил. Энэ төрлөөр зураг авах хүн James Bond 007 биш юмаа гэхэд наад
захын хувийн мөрдөгчийн төвшинд сэтгэж бас бус мэдээлэл өгөх хүмүүсийг
хахуульдах, өмгөөлөгч хөлслөх бэлинчинтэй байх хэрэгтэй. Папарацци
гэдэг үг 1960 онд “Амттай Амьдрал” киноны дүр Марчело Мастрояний араас
дагаж зургыг нь нууцаар дардаг Папараццо гэж зурагчины дүрээс үүсчээ.
Тус киноны найруулагч энэ нэрийг өөрийн бага ангийн найз байнгын
чальчаа Paparazzo (Итали үг <Наалдамтгай Шумуул> Монголчилвол
<Нойтон Хамуу>)-гоо дурсаж өгчээ. Папараццигийн үндсэн даалгавар
бол ямар нэгэн шуугиан тарих мөчийг авахад оршино. Хамгийн анхны
папарацци зургыг Вашингтоны зурагчин Том Ховарц авж байсан гэж хэлж
болно. Тэрээр 1928 онд өөрийн нөхрөө хөнөөсөн эмэгтэй Рут Снайдерыг
цаазаар авах ялыг гүйцэтгэх үйл явцыг цамцан доороо нуусан камераараа
авчээ. Энэ төрлийг хөгжихөд гол нөлөө өгсөн үе бол 1950 - 60 он юм. Тэр
үед авч явхад хялбар, хурд, гэрэл сайтай камерууд ихээр гарсаны сацуу
олон хувиар зарагдах загварын сэтгүүлүүд төрж эхлэжээ. |

|
|
Категори
Тэмцээн
Сүүдэрт Шинээр
Мастер блог
Гишүүдийн блог
Зурагтай авдар
Зургын төхөөрөмж
Сүүдэрийн Toп 10
Шинэ сэтгэгдлүүд
Хайлт
Гэрэл Зургийн Үндсэн Төрлүүд
Дурын зургууд
Бусад зургууд
Сайтын үзүүлэлт
Suuder.com нээгдээд 1258 хоног тантай хамт байна. Нийт хэрэглэгч: 2,220Нийт сэтгэгдэл: 4,728Нийт нийтлэл: 922Нийт хуудас сөхөлт: 3,930,984Яг одоо сүлжээнд холбогдсон 460 зочин 0 гишүүн нийт 460 хэрэглэгч байна. Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 6 гишүүн бүртгэгдэж өнгөрсөн 7 хоногт 19 бичлэг нэмэгдсэн байна. Холбогдсон хэрэглэгчид:
|