Andy Mumford-той хийсэн ярилцлага
4 сар 16 өдрийн өмнө
Миний бие сүүдэр уншигч та бүхэнтэй нийтлэлээрээ биш бас өөр нэг зүйлээр мэндчилж байгаадаа туйлын баяртай байна. Энийг нэлээд дээрээс бодож байж одоо л нэг юм хийж байна .Эхний зочиноороо өөрийнхөө дуртай зурагчидын нэг Andy Mumford-той хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Bernhard Edmaier
5 сар 13 өдрийн өмнө
© Bernhard Edmaier (Moss on a cone)
Hasselblad Masters February 2001 ялагч
Агаарын гэрэл зургийн мастер Bernhard Edmaier 2001 оны 2 дугаар сарын ялагч Hasselblad Master болж байжээ. Бид өмнө нь түүний цөөн хэдэн зургуудыг та бүхэнд үзүүлж байсан бол энэ удаад нилээд олон зургийг нь олсоноо толилуулъя.
Бернхард Эдмайер бол геологич хүн мэдрэмжтэй гэрэл зурагчин болдогийн нэг тод жишээ юм. Тэрээр карьераа геологич, барилгын инженерээр эхэлсэн ч мэргэжлийн мэдлэг нь түүнд гайхалтай гэрэл зураг дарах боломжийг олгодог. Түүний авсан зургууд нь байгал хамгаалал, үзэсгэлэнт тогтоц, галт уулын идэвхийн талаар байдаг бөгөөд энэ бүх зургаа өөрийн зардлаараа авдаг гэнэ. Түүнд энэ бүгдийг хийхэд ганц ч спонсорын тусламж ороогүй.

Anton Corbijn
5 сар 15 өдрийн өмнө
© Anton Corbijn (Kurt Cobain
, 1993)
Hasselblad Masters January 2001 ялагч
Энэ нийтлэлээс эхлэн Hasselblad Masters-д 2001 оноос одоог хүртэл ялсан мастеруудын талаар цуврал болгон танилцуулхаар шийдлээ. Эхний танилцуулах мастер бол Hasselblad Masters 2001-ийн нэгдүгээр сарын ялагч Anton Corbijn.
Anton Corbijn нь протестант сүсэг бишрэлтэй гэр бүлд өссөн дэг журамтай хүү байжээ. Багадаа Anton намхан их ичимхий байсан ч хөгжимд их дуртай байснаараа ирээдүйгээ тодорхойлсон гэж хэлж болно. Тэрээр 17 настай байхдаа хотыхоо рок хамтлагын тоглолтыг үзэх гэтэл хамт явах хань байгаагүй гэнэ. Ганцаараа тэр зүг явах нь утгагүй байсан болхоор аавыхаа камераар зураг авах зорилгоор ганцаараа явсан нь түүний карьерийн эхлэл нь болсон. Мэдээж тэр өдөр авсан зургууд нь хүмүүст их таалагдаж шууд л сонин дээр гарч эхэлсэн.

Дэвид ЛаШапель Бүтээлүүд
1 жил 2 сарын өмнө
Дэвид ЛаШапелийн талаар олон юм бичээд хэрэггүй байх. Интернэтээр нэг их үзэгдээд байдаггүй өөрийн цуглуулгад байгаа хэдэн зурагнуудаас цуврал болгон хүргэе. Зураг бүрийг нь анхааралтай үзээрэй! +18

Сайн хүнийг санан дурсахуй...
1 жил 7 сарын өмнө
Гэрэл зургийн Гамма агентлагаас Ц.Батзориг агсаны нэрэмжит оны шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдааныг 8 дахь жилдээ зохион явуулах гэж байгаа билээ. Увс аймгийн Малчин суманд болсон байгалийн гамшгийн үеэр ажил үүргээ гүйцэтгэж яваад нисдэг тэрэгний ослоор нас барсан түүнийг хүмүүс байнга дурсаж явдаг юм. 1996 онд “Хүмүүс” бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан нэрт зурагчны уран бүтээлүүдээр 2001 онд цомог гаргажээ.
Энэхүү нийтлэлээрээ та бүхэндээ Ц.Батзориг агсаны ажил, амьдралын замнал болон авч байсан гэрэл зургуудаас нь түүвэрлэн хүргэхийг хичээлээ.

Цэвэгмэдийн Батзориг нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн.
1984-1986 онд МОНЦАМЭ агентлагийн Улсын гэрэл зургийн газарт гэрэл зургийн лаборантаар.
1986-1992 онд ЗХУ-ын Ленинград хотноо улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид фотосурвалжлагчийн мэргэжлээр суралцаж төгссөн.
1993 онд Баянхонгор аймагт болсон зудны тухай сурвалжлага хийж гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудад түгээсэн нь гамшгийн хохирлыг бууруулахад хувь нэмэр оруулж байсан.
1996 оны 6-р сард гэрэл зураг, мэдээлэл сурталчилгааны ГАММА агентлагийг хэсэг нөхдийн хамт санаачлан байгуулсан.
2001 оны 1-р сарын 14-нд ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь үрэгдсэн билээ.
АНУ-ын Нью-Йорк хотод байдаг олон улсын гэрэл зургийн төвийн самбар дээр энэхүү Нэрт гэрэл зурагчны нэр байдаг билээ.

Бернхард Эдмайер-ын агаарын зургууд
1 жил 11 сарын өмнө

Ян Артюс-Бертраны гайхамшигт мөчүүд
1 жил 11 сарын өмнө
Тэнгэрээс зураг авахдаа хүртэл бүхий л зүйлийг тохируулж тэгш, цэгцтэй харуулах нь түүний авъяас.

Марк Адамус (Уул ус, Өвлийн Газар Нутаг)
2жилийн өмнө
Марк Адамусын дахин нэг гайхалтай галлерэйг толилуулъя! Заавал үзээрэй...

Марк Адамус (Personal Favorites)
2жилийн өмнө
Марк байгалийг үнэхээр мэдэрч чаддаг нэгэн. Түүний зургууд 150$ оос хязгааргүйд үнэлэгддэг. Энэ хүний бүтээлүүдийг хархаар дүрсэлсэн газар бүрт очмоор санагдах нь гайхалтай. Тэрээр Canon 1Ds Mark III Камер, Canon 16-35 f/2.8 II L дуран, Canon 24-105 f/4 L дуран, Canon 70-200 f/4 L дуран, Canon 2x tele-converter, Gitzo 2540 Carbon Fiber tripod, RRS Ball Head, Singh-Ray Graduated Neutral Density Filters, Polarizing filter, 2 and 4 stop solid Neutral Density Filters гэх мэт хэрэглэлүүдийг ашигладаг. Нэг сонирхолтой нь Марк Адамус фото аялал байнга зохион байгуулдаг бөгөөд хүн тус бүрийн 400$ (өдөрт) төлж хамтран уул хад уруу авирч зураг авч болох юм байна. Удахгүй та бүхэндээ Алдартай Зурагчид хэсэгтээ бүр дэлгэрэнгүй мэдээллийн хүргэх болноо.

© Марк Адамус

Al Magnus
2 жил 4 сарын өмнө
Алдартай Гэрэл Зурагчид хэсгийн 3 дахь нийтлэл. Эл Магнус өөрийн анхныхаа Voigtländer камераа 10 настайдаа авч байжээ. Тэр үеэс л хар цагаан зураг түүний анхаарлыг маш их татаж хүүхдийн тоглоомоор биш гэрэл сүүдэрээр тоглож эхэлсэн гэнэ. Бага наснаасаа зураг авч эхэлсэн ч гэрэл зураг гэдэг нь түүний хувьд энгийн л нэг хобби байжээ. Фото уран бүтээлч болохын өмнө их сургуульдаа амжилттай сурч хими физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн болсон. Өөрийнхөө хамгийн анхны хальсны сканнер, фото принтерээ дөнгөж 2000 онд худалдан авч уран бүтээлч болох замналаа эхэлсэн. Тэрээр гэрэл зурганд шинжлэх ухаан шигээ их нарийн ханддаг. Бүгдийг нь хэвлэж, файлыг нь нилээд хэдэн диск дээр өөр өөр газар хадгалдаг. Магнус өөрийн авах зураг болгоныхоо санааг өмнө нь бичсэн эссенээсээ олдог гэнэ. Ингээд Эл Магнусын мөрөөдлийн ертөнцөөр аялцгаая.

