
Францийн гэрэл зурагчин Renaud Marion авто машины хөгжлийг өөрөөр төсөөлж дугуйны оронд агаарын сэнс байрлуулсан хөлөгнүүдийн "Air Drive" хэмээх сэт зургуудаа гаргасан байна. Тэрээр өөрийн багадаа авахыг мөрөөддөг байсан XK120 Jaguar, Cadillac DeVille, Chevrolet El Camino, Camaro, Mercedes-Benz SL, 300 Roadster загваруудаа хөвдөг болгон эвлүүлэг хийжээ. Харамсалтай нь Дэлхий дээр хөвөх машинуудыг одоо хүртэл зохиогоогүй л байна.